Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШАГНАЛ АВСАН БҮХ ТАМИРЧИН СЭРГЭЭШИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ

Лондон-2012 олимпод оролцсон нийт тамирчны тал хувь нь тэмцээний үеэр сэргээшийн шинжилгээ өгөх юм байна.  Зуны олимп болон паралимпын үеэр 150 эрдэмтнээс бүрдсэн багийнхан нийтдээ  зургаан мянган хүний сэргээшийн шинжилгээг хянах гэнэ.  Харин сэргээшийн шинжилгээ авах, лабораторт ажиллах нийт хүний тоо нь мянга орчим байна. Энэ бүхий л багийнхан өдөрт дунджаар 400 орчим тест авч шинжилж байх юм байна. Шинжилгээний лабораторууд шөнө ч амсхийлгүй ажиллаж ялангуяа шагнал хүртэгчдийг нь шинжилгээнд хамруулах гэнэ.


ТАМИРЧИД ЛОНДОНД ИРСЭЭР БАЙНА

Даваа, мягмар гаригт Их Британийн нийслэл Лондонгийн олон улсын Хитроу нисэх буудалд нэг өдөрт гэхэд л 120 орчим мянган хүн буусан нь зуны ердийн өдрийнхөөс даруй 10 мянган хүнээр илүү байгаа юм байна. Тэдний дунд орон орны мянга мянган тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс ирж байгаа болохоор одоо ганцхан олимпын үеийн аюулгүй байдлыг британичууд хэрхэн хангасан бэ гэдэг л үлдэж байна.
Олимпын тосгонд нийтдээ 16 мянган тамирчин, албаны хүмүүс байрлах юм.


ОЛИМПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Зуны олимпын үеийн аюулгүй байдлыг хангахаар гэрээ хийсэн хувийн хамгаалалтын “G4S” компанийн зүгээс хамгаалалтын 3500 ажилтан л гаргах бол Британийн Батлан хамгаалах яам энэ ажилд 13,5 мянган цэргийн албан хаагчийг ажиллуулах юм байна. Үүний тулд цэргийн олон албан хаагчаа ээлжийн амралтыг өөрчлөхөд хүрсэн байна. Саяхан Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй парламентдаа “Олимпын тоглолтын үеийн аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авсан” гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан