Ирэх сарын 1-нээс эхлэн хадгаламжийн хүүнд татвар ногдуулахтай холбогдуулан Монголын банкны холбооноос зөвлөмж мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Хуульд орж буй өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтэд “хадгаламжид албан татвар ногдуулна” гэсэн ташаа ойлголт, мэдээлэл бий болж, үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламжаа авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналууд тавих болсон.
Одоогийн хуулиар бол, иргэн Б өөрийн дансанд 1 сая төгрөгийг жилийн 16 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай хадгалуулсан тул банкнаас 160 мянган төгрөгийн хүү авна. Иргэн Б нь орлого олж байгаа тул ХХОАТ-ын хуулийн дагуу хүүгийн орлого болох 160 мянган төгрөгөөс 10 хувийн буюу 16 мянган төгрөгийн татварыг суутган шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-ийн хадгаламжийн данс 1,144,000 төгрөгтэй болно гэсэн үг юм.
Иймд иргэд, харилцагч та бүхнийг олон нийтийн мэдээллийн сувгаар явж буй хадгаламжийн хүүгийн татвартай холбоотой мэдээлэлд бодитой, ул суурьтай хандах, хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр болох банкны хадгаламжийг сонгохыг зөвлөж байна” гэжээ.