Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд болох тэмцээний эрхийн төлөө 8 тулаанч хүч үзнэ

"Zev fight night-1" мэргэжлийн тулааныг ирэх сарын 6-нд АСА циркт зохион байгуулахаар болжээ. Кикбоксын төрлөөр 64-67 кг-ийн жинд Монголын шилдэг 8 тамирчин өрсөлдөж, шалгарсан хоёр нь тавдугаар сарын 28-нд Японд болох тэмцээнд оролцох эрх авах юм. Мэргэжлийн холимог тулааны “Зэв холбоо”-ноос санал тавьснаар Асашёорү Д.Дагвадорж тэмцээнийг ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож буй юм. Асашёорү Д.Дагвадорж, Дөрөвдүгээр сарын 1-нд Японоос хоёр тамирчныг чинь тулаанд оруулах боломжтой гэсэн санал тавьсан. Би энэ тухай залуучууддаа хэлж, боломжийг ашиглахыг хүссэн. Зэв холбооны капитан гэж ажиллах болсон нь миний нэрийг ашиглаж, дэлхийд гарах илүү боломж олдох юм болов уу гэж харж байгаа юм. Тулааны спортыг хөгжүүлэх цаашид олон улсад таниулахад хамтран ажиллах болно. Залуучууд маань тэмцээндээ сайн оролцож, бүсийн болон шат дараалсан тэмцээнд амжилт үзүүлээсэй хэмээн энэ спортыг дэмжиж байгаа гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан