Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Хувцас, гутлаа төгс өмсөх 10 энгийн арга

1. Цамцны тань суганы хэсэгт толбо үүсчихсэн байна уу. Тэгвэл энэ толбыг арилгахын тулд нимбэгний шүүс эсвэл содаар үрээрэй.

2. Ноосон цамцыг 3-4 цаг хөргөгчинд байлгавал үрчгэр нь тэнийж, индүүдсэн мэт болдог.
3. Хэрэв хувцас тань цахилгаанжиж, биед чинь наалдаад байвал салфеткаар хувцасныхаа дотор талыг арчаад үзээрэй. Дахиж биед чинь наалдахгүй.

4. Яарсан үед хувцасны бага зэрэг үрчгэрийг үсний индүү ашиглан тэнийлгэж болдог.
5. Яарсан үед сахлын хөөс ашиглан хувцсан дээр тогтсон багахан толбыг арилгаж болдог.
6. Хэт бариун гутлыг дараах аргыг ашиглан сунгах боломжтой. Амыг нь хааж болдог гялгар уутыг усаар дүүргэн амыг нь хааж, гутлан дотроо хийгээд нэг шөнө хөлдөөгчинд хонуулна.
7. Хувцсан дээрх улаан дарсны толбыг арилгахын тулд тухайн хэсэгт цагаан дарс асгаж, сода жигд цацаж, 2-3 цаг байлгаад угаана.
8. Урт түрийтэй гутлынхаа хэвийг алдуулахгүй, түрийг нь буулгахгүй байхын тулд дотор нь сэтгүүл хийж хэвшээрэй.
9. Шинэ гутал тань холгоод байвал үнэр дарагчаа хөлийн өсгийнд түрхэж өгч болно. Ингэснээр гутал тань холгохгүй.  
10. Савхин хүрмээ зөөлөн болгомоор байвал бороотойд өмсөж, норгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан