Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Москвад ялалтын өдрөөр “Берлинийг эзэлнэ”
Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ой угтаж ОХУ-ын Москва хотод дайны төгсгөл Берлинийг эзэлсэн дайралтыг бодитоор харуулахаар бэлтгэж байна. Москва орчмын “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд болох энэ арга хэмжээнд оросын болоод гадаадын цэрэг-түүхийн 125 клуб оролцохын зэрэгцээ 100 гаруй орлон тоглогч оролцох юм байна.
“Берлинийг эзэлсэн нь” арга хэмжээнд оросын кинонуудад тоглодог Орлон тоглогчдын оросын холбооны гишүүн мэргэжлийн 100 гаруй орлон тоглогч оролцоно. Мөн хэдэн мянган тэсрэх бодис ашиглаж яг л жинхэнэ юм шиг болно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Үзүүлэх тоглолтод танкийн тулаан, нисэх онгоц, явган цэргийн тулааныг үзүүлнэ. Үзэгчдэд зориулж энэ үеэр Улаан армийн хээрийг лагерь, их бууны тоот, Танк, хуягт техникинй үзэсгэлэн, залуу дайчдын сургалтын лагерь зэргийг бэлтгэсэн байгаа” гэж Зохион байгуулах хорооны төлөөлөгч хэлсэн байна.
Энд нь Дэлхийн хоёрдугар дайны үеийн 30 гаруй автомашин, танк, хуягт машин, үүн дотор домогт Т-34 танк, ИС-2, КВ-1 зэрэг хүнд танк, БМ-13 "Катюша" германы Panzerkampfwagen III, "Пантера" танкууд, дайралтын Sturmgeschutz III зэвсэг, хуягт машин БА-64, Ханомаг-250 болон их буунууд байхаас гадна энэ үеэр агаарт зөвлөлтийн Ла-7, германы Messerschmitt сөнөөгч онгоцнууд хөөрч “тулалдах” гэнэ.
Үзүүлэх тоглолтод зориулж эдгээр жинхэнэ техникүүдийг засварласнаас гадна “Мосфильм” кино концернийн техникүүдийг ашиглана гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд өгүүлсэн байна.
60 мянган хавтгай дөрвөлжин талбайд Белорусс, Израил, Польш, Итали, Испани, Чех, Словак, Латви, Украин, Германы цэрэг түүхийн клубүүд оролцож цаг хагас үргэлжлэх энэ үзүүлэх тоглолтын үеэр Зөвлөлтийн улаан арми Берлинийг эзэлсэн хамгийн түүхэн мөчүүдийг харуулахаар 1400 гаруй байгууламж барьж байгаа юм байна.
Нацист Германы үүр Берлинийг эзлэх дайралт 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж Украины 1, Белорусын нэгдүгээр фронтын дайчид 100 орчим км урттайгаар хотыг бүсэлсэн юм. Дөрөвдүгээр сарын 28-нд Белорусын фронтын цохилтын нэгдүгээр арми Рейхстагийн орчимд орж тулалдсаар тавдугаар сарын 1-нд буудлагын 150 дугаар дивизийн дайчид Рейхстаг дээр Ялалтын тугаа мандуулсан юм.
Орос орон агуу
сайхан тоглолт болох нээ.Энэ бол эх орон ,ахмад үеэрээ бахархах,ямар үнэ цэнээр эрх чөлөө олддог гээд залуу үед мундаг сургалт болохнээ.Ямарваа үйл ажиллагаа явуулахад түүний үр дагавар ач холбогдлыг бодолцох нь чухал.
Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ой угтаж ОХУ-ын Москва хотод дайны төгсгөл Берлинийг эзэлсэн дайралтыг бодитоор харуулахаар бэлтгэж байна. Москва орчмын “Патриот” цэцэрлэгт хүрээлэнд болох энэ арга хэмжээнд оросын болоод гадаадын цэрэг-түүхийн 125 клуб оролцохын зэрэгцээ 100 гаруй орлон тоглогч оролцох юм байна.
“Берлинийг эзэлсэн нь” арга хэмжээнд оросын кинонуудад тоглодог Орлон тоглогчдын оросын холбооны гишүүн мэргэжлийн 100 гаруй орлон тоглогч оролцоно. Мөн хэдэн мянган тэсрэх бодис ашиглаж яг л жинхэнэ юм шиг болно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Үзүүлэх тоглолтод танкийн тулаан, нисэх онгоц, явган цэргийн тулааныг үзүүлнэ. Үзэгчдэд зориулж энэ үеэр Улаан армийн хээрийг лагерь, их бууны тоот, Танк, хуягт техникинй үзэсгэлэн, залуу дайчдын сургалтын лагерь зэргийг бэлтгэсэн байгаа” гэж Зохион байгуулах хорооны төлөөлөгч хэлсэн байна.
Энд нь Дэлхийн хоёрдугар дайны үеийн 30 гаруй автомашин, танк, хуягт машин, үүн дотор домогт Т-34 танк, ИС-2, КВ-1 зэрэг хүнд танк, БМ-13 "Катюша" германы Panzerkampfwagen III, "Пантера" танкууд, дайралтын Sturmgeschutz III зэвсэг, хуягт машин БА-64, Ханомаг-250 болон их буунууд байхаас гадна энэ үеэр агаарт зөвлөлтийн Ла-7, германы Messerschmitt сөнөөгч онгоцнууд хөөрч “тулалдах” гэнэ.
Үзүүлэх тоглолтод зориулж эдгээр жинхэнэ техникүүдийг засварласнаас гадна “Мосфильм” кино концернийн техникүүдийг ашиглана гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд өгүүлсэн байна.
60 мянган хавтгай дөрвөлжин талбайд Белорусс, Израил, Польш, Итали, Испани, Чех, Словак, Латви, Украин, Германы цэрэг түүхийн клубүүд оролцож цаг хагас үргэлжлэх энэ үзүүлэх тоглолтын үеэр Зөвлөлтийн улаан арми Берлинийг эзэлсэн хамгийн түүхэн мөчүүдийг харуулахаар 1400 гаруй байгууламж барьж байгаа юм байна.
Нацист Германы үүр Берлинийг эзлэх дайралт 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж Украины 1, Белорусын нэгдүгээр фронтын дайчид 100 орчим км урттайгаар хотыг бүсэлсэн юм. Дөрөвдүгээр сарын 28-нд Белорусын фронтын цохилтын нэгдүгээр арми Рейхстагийн орчимд орж тулалдсаар тавдугаар сарын 1-нд буудлагын 150 дугаар дивизийн дайчид Рейхстаг дээр Ялалтын тугаа мандуулсан юм.
0 Сэтгэгдэл
2017.04.27
2017.04.25