Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Петербургийн метронд халдагчийн захиалагчийг Холбооны Аюулгүйн алба тогтоосон
Санкт-Петербургийн метронд бөмбөг дэлбэлсэн ажиллагааг зохион байгуулагч, захиалагчийг тусгай албаныхан олж тогтоосон гэж ОХУ-ын Холбооны аюулгүйн албаны тэргүүн Александр Бортников РИА Новости агентлагт мэдэгдсэн байна. “Үндсэндээ олж тогтоосон. Тийм ээ, бид тогтоосон” гэж тэрээр хэлжээ.
Энэ аймшигт дэлбэрэлтийг зохион байгуулж үйлдсэн байж болох 10 орчим хүнийг саатуулаад байгаа юм байна.
Мөрдөн шалгах явцад метронд дэлбэрэлт үйлдэх ажлыг зохион байгуулсан гэж үзэж байгаа Киргизийн иргэн Аброр Азимов гэгчийг мягмар гарагт баривчилсан юм.
Дөрөвдүгээр сарын 3-нд Петербургийн метроны “Сенная площадь” болон “Технолгический интитут” өртөөний хооронд галт тэргэнд бөмбөг дэлбэлсний улмаас 15 хүн амь эрсэдсэн юм. Дэлбэрэлтийн дараа “Площадь Восстания” өртөөнөөс бас нэг бөмбөг олж илрүүлсэн.
Урьдчилсан мэдээллээр дэлбэрэлтийг Киргизийн уугуул 26 настай Жалилов гэгч үйлдсэн, мөн “Площадь Восстания” өртөөнд ч тэр л бөмбөг орхиод дараа нь өөрийгөө бөмбөгтэй хамт дэлбэлсэн гэж тогтоогоод байгаа.
Дөрөвдүгээр сарын 17-нд энэ алан хядлагад бэлтгэж байсан гэж сэжиглэсэн Аброр Азимов гэгчийг Москва мужийн Одинцовын районоос баривчлан саатуулжээ. Москва хотын Басманы шүүх түүнийг зургадугаар сарын эх хүртэл хорихоор шийдвэрлэсэн юм.
Мөн энэ хэргийг зохион байгуулалцсан гэдэг сэжигтэн Аброр Азимовын ах 1988 он төрсөн Акрам Азимовыг дөрөвдүгээр сарын 19-нд шинэ Москвагийн Московский суурингаас баривчлаад байгаа юм.
Аброр болон Акрам Азимов нар нь Киргизийн өмнөд нутагт төрсөн гарлаараа узбек, 2013 онд ОХУ-ын иргэншил авсан хүмүүс юм байна. Санк-Петербургийн метронд бөмбөг дэлбэлсэн, зохион байгуулсан хэрэгт сэжиглэн браивчилсан 10 дахь хүн нь Акрам Азимов болж байна. Үүний өмнө Москва болон Санк-Петербургийн шүүх есөн сэжигтнийг баричвлан саатуулаад байсан юм.

0 Сэтгэгдэл