Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон зорчигч 3,5 сая доллартай чемоданаа хулгайд алджээ


Японы иргэн 29 настай эр Mizuho банкнаас 3,5 сая доллартай тэнцэх 380 сая иенээ аваад чемоданд хийн Кюсю арлын баруун этгээдэд орших Фукуока томилолтоор явж байж.

Түүнийг машиндаа суух гэж байтал нь маск зүүсэн хоёр эрэгтэй гүйж ирээд нүүр рүү нь ямар нэгэн шингэн цацаад мөнгөтэй чемоданыг нь аваад цагаан өнгийн бичил автобусаар зугтаан алга болсон гэнэ.

Цагдаагийнхны үзэж байгаагаар бол ийм хэмжээний мөнгө 38 кг болно гэнэ. Хохирогч болохоор өөрөө Токиод амьдардаг, бизнес хийх гэж мөнгөө банкнаас авсан гэж мэдүүлжээ.

Хууль сахиулагчид одоо ажиглалтын камерын бичлэгийг шүүн, гэрчүүдээс мэдүүлэг авч байна.

0 Сэтгэгдэл
bi monhtoi hamt avsan odoo gertee nuusan
Хамгийн их уншсан