Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
12,2 сая эх мал төллөж, гарсан төлийн 97,7 хувь нь бойжиж байна
Өнөөдрийн байдлаар 12.2 сая хээлтэгч төллөж, гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс 30 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна.
Манай улсын мал сүргийн тоо 2016 оны жилийн эцэст 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өсчээ. Өнгөрөгч онд 26.1 хээлтэгчээс улсын хэмжээнд 55.8 мянган ботго, 823.4 мянган унага, 1.2 сая тугал, 10 сая хурга, 8.8 сая ишиг хүлээн авсан.
Харин энэ жил нийт дүнгээрээ 20 сая төл хүлээн авахаар тооцоолж байгаа юм байна.
Мөн улсын аварга малчдын хаврын мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу малчид, төлчин хүүхдүүдийг урамшуулах зорилгоор монголын радиогоор “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг гуравдугаар сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулж буй. Түүнчлэн яамны зүгээс аймгуудтай холбогдох “Шуурхай штаб” ажиллан, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна хэмээн мэдээллээ.

0 Сэтгэгдэл