Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Чөлөөт бөхчүүд дахин алдаа гаргахгүй гэдгээ мэдэгдлээ
Энэтхэг улсын Дели хотод тавдугаар сарын 10-14-нд болох насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчдыг оролцуулах шийдвэр гаргаснаа Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооноос албан ёсоор мэдэгджээ.
Чөлөөт бөхийн холбоо энэ тэмцээнд оролцох тамирчдынхаа мэдүүлгийг хоцруулснаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо манай тамирчдыг Азийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахгүй гэж мэдэгдээд байсан юм.
Үүнтэй холбогдуулан Монголын чөлөөт бөхийн холбоо мэдэгдэл гаргасан байна. Үүндээ “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага, Удирдах зөвлөл энэ асуудал дээр шуурхай ажилласан. Шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авсан бөгөөд дэмжлэг үзүүлэн хамтарч ажилласан БСШУСЯ, Биеийн тамир, спортын бодлогын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын удирдлага, хэлтэс, албад, хамт олонд талархал илэрхийлье. Монголын чөлөөт бөхийн хамт олон, бөхөд хайртай дэмжигч ард түмэн энэхүү хүнд байдлыг хамтдаа даван туулж чадлаа. Та бүхэнд баярласан талархсанаа илэрхийлэхийн ялдамд цаашид ийм зүйл давтагдахгүй гэдгийг илэрхийлж байна” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл