Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үхрийн ястай мах килограмм нь 5750 төгрөгийн үнэтэй байна


Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг орон нутгаас махыг арилжааны банкнуудын эх үүсвэрээр бэлтгэхээр Засгийн газрын тогтоол гарсан.  Уг арга хэмжээний хүрээнд 12 аж ахуй нэгж, малчдаас 15 мянга гаруй  тонн махыг авч  бэлтгэсэн. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэж нөөцөлсөн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж байна.  Тодруулбал,  Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна.

"Баатрууд тэнгэр" ХХК-ийн хувьд 1700 тонн мах бэлтгэж 15 дэлгүүрээр дамжуулан борлуулж байна.  Цаашдаа борлуулалтын цэгийг нэмэхээр ажиллаж байна гэсэн юм. Махны холбооны ерөнхийлөгч Б.Очирбат “Мах сүүний анхдугаар аян”-ын хүрээнд бэлтгэсэн махны чанарыг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, шинжилгээгээр батлагаажуулан иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.  Худалдаа эхлэхээс өмнө хүнсний захуудаас хийсэн судалгаанд үндэслэн үнийг тогтоосон. 

Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд худалдаанд мах гаргахад мах бэлтгэн нийлүүлэгчдэд үйл ажиллагааны зардал гэж  килограмм  маханд 1000 төгрөгийн төлбөр олгодог байсан. Энэ жил арилжааны банкнуудаас мах бэлтгэн нийлүүлэх компаниуд зээл авч бэлтгэн савлаж иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.  Өнгөрсөн намар, зудын эрсдэлтэй аймгуудын малчдын бэлтгэсэн махыг зах зээлд нийлүүлж байгааг онцлог” гэв.

Зах зээлд нийлүүлэх гэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөг буюу 9.7 хувиар тус тус хямдаар худалдах гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан