Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон улс БНАСАУ-ын пуужингаас хамгаалахаар армиа хөдөлгөж магадгүй

Умард Солонгосын баллистик пуужингаас өөрийн усан хилээ хамгаалахаар өөрийгөө хамгаалах хүчээ хөдөлгөж магадгүй хэмээн Засгийн газарт ойрын эх сурвалжаас Yomiuri сонин мэдээллээ. Эх сурвалж “Зэвсэгт дайралт хийх хөдөлгөөн илэрч” энэ нь Японд заналхийлсэн шинжтэй бол Японы өөрийгөө хамгаалах хүчинд хөдлөх тушаал өгнө гэжээ.

Үүний өмнө АНУ-ын нисэх онгоц тээвэрлдэгч хөлөг бүхий хүчнээ Солонгосын хойг руу илгээсэн үйл ажиллагаанаас болж цөмийн дайн эхлэх аюул ойрхон байна гэж НҮБ-д суугаа БНАСАУ-ын суурин төлөөлөгч мэдэгдсэн юм. “Цөмийн айн ямар ч тохиолдолд эхлэхэд бэлэн байна” гэж Ким Ин Рён урьдчилан анхааруулсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд ТРамп  Умард Солонгосын талаарх өөрийн төлөвлөгөөгөө илчлэхээс татгалзсан ч нөхцөл байдлыг энхийн замаар шийдэж болох юм гэж найдаж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан