Н.БАТ
Энэ сарын 15-нд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сений 105 насны ойд зориулж, удирдагч Ким Чен Ун нь цэргийн томоохон парад зохион байгуулсан юм. Тэрхүү ёслолын ажиллагаад урилгаар очиж, сурвалжлага бэлтгэсэн сэтгүүлчид өчигдөр орой Орос, Хятадын нислэгээр нисэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар зургаан цагийн турш онгоцны буудал дээр саатсан байна. БНАСАУ-ын агаарын тээврийн компанийн зүгээс ямар ч тайлбар хийлгүй Хятадын хэдэн хэдэн нислэг болон ОХУ-ын нэг нислэгийг саатуулсаар байгаа гэнэ. Орон нутгийг цагаар 18,00 цагт нисэх ёстой нислэгүүд чухам яагаад саатаад байгааг “Air Koryo” компанийн удирдлагуудын шийдвэртэй холбоотой гэж үзэж буй юм.
Ёслолын арга хэмжээний үеэр Хойд Солонгосын тэргүүн сэтгүүлчдэд усанд шумбагч баллистик KN-15 пуужингаа танилцуулсан гэнэ.