Өнгөрсөн баасан гарагт БЗД-ийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн амжилттай болж, шилдэг багуудаа тодруулав.
Тэмцээнд 16 багийн 480 гаруй тамирчин оролцож ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний тэргүүн байрт 61 дүгээр цэцэрлэг, дэд байрт 147 дугаар цэцэрлэг, гуравдугаар байрт 129 дүгээр цэцэрлэг тус тус шалгарч энэ бяцхан гимнастикчид нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тэмцээнд оролцох эрхтэй болов.
Энэхүү тэмцээнийг бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод сонирхолтой болгох зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.