Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайланг танилцуулна
Дэлхийн улс орнуудын боловсролын салбарын төлөөллүүд 2015 оны 5 дугаар сард БНСУ-ын Инчон хотноо болсон Боловсролын дэлхийн чуулга уулзалтын үеэр “Боловсрол 2030” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Ингэхдээ 2030 он гэхэд “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” үүрэг амлалт авсан байдаг.
Монгол Улсын БСШУСЯ, Нэгдсэн үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран Тогтвортой хөгжлийн зорилго 4 - Боловсрол 2030 хөтөлбөрийн үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна.
Уулзалтаар ТХЗ 4-Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудыг Монгол Улсын боловсролын салбарын бодлогын баримт бичигт тусгах, уялдуулах, хэрэгжүүлэх, интеграцчилах үйл ажиллагааг гүнзгийрүүлэх нь. Мөн тус хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, зохицуулах механизмыг бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Мөн энэ өдөр ЮНЕСКО-гоос жил бүр эрхлэн гаргадаг Боловсролын хяналт-шинжилгээний 2016 оны дэлхийн тайланг танилцуулах аж. Тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэжээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, НҮБ-ын суурин төлөөлөгч Б.Транкманн, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Р.Бенес нар оролцоно.

0 Сэтгэгдэл