Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөр үеийн УАШТ-ийг Ж.Мөнхбатын нэрэмжит болгожээ


Энэ жилийн  бөхийн чөлөөт барилдааны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль зүүн ирж байсан Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон байна.

Алдарт бөх Ж.Мөнхбат чөлөөт бөхөөр олимпын анхны мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль авчирч байсан юм байна. Жигжидийн Мөнхбат ДАШТ-ээс анхны медаль авчирсны түүхт 50 жилийн ой энэ жил тохиож байгаа болохоор тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Хакүхо сан” хамтран зохион байгуулж байна. Тэмцээнийг  одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Дэлхийн бөхийн холбооны дүрмээр явуулах юм юм байна.

Өсвөр насныхны дунд бөхийн чөлөөт барилдааны спортыг таниулан сурталчлах, бие бялдрын өв тэгш хөгжилтэй Монгол Улсын иргэнийг бэлтгэх, домогт бөхчүүдээ алдаршуулах, авьяаслаг залуу тамирчдыг нээн илрүүлэх, 2017 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөрийн аварга тамирчинг тодруулах зорилготой өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 24-27-нд “Буянт-Ухаа” спортын ордон болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан