Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-тай хийх дайнд БНАСАУ бэлэн гэж мэдэгдлээ


АНУ-тай хийх дайнд бид бэлэн байна гэж БНАСАУ дахин мэдэгдлээ. Америкийн нисэх онгоц тээгчтэй тэнгисийн цэргийн хүч Умард Солонгосын эрэг орчим байж, Вашингтон Солонгосын хойгт хүч өдөөн хатгаж, хэрэглэх аюул тулгарах юм бол АНУ-тай дайн хийхэд бэлэн байна гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон үүний өмнөхөн Вашингтон өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн баримталж байсан шиг “тэвчээртэй харах” бодлогоос татгалзаж, Пеньянд урьдчилан цохилт өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн юм.

Саяхан АНУ-гаас Сирид цохилт өгсний дараанаас ийм мэдэгдэл нь зүгээр нэг заналхийлэл биш болох нь харагдсан. Үүний зэрэгцээ Хятадыг өөрийн түншдээ нөлөөллөө ашиглан “энх тайванжуулана”  гэдэгт Вашингтоннэг их итгэхгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан