2017 оны дөрөвөдүгээр сарын 11 буюу өчигдөр өдөр Тавантолгойн цэргийн хээрийн сургуулилтын төвд гранат дэлбэрч, цэргийн хоёр албан хаагч нас барж, 8 хүн гэмтсэн осол гарсан. Ослын талаар ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ажиллагааны удирдлагын орлогч хурандаа С.Дашзэвэг, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Т.Сүхбаатар нар мэдээлэл хийгээд байгаа билээ. Тэгвэл энэ байдал хээрийн сургуулилтын үеэр дэлбэрсэн байлдааны гранат РГД-д маркийн гар гранат байж магадгүй гэсэн таамагтай байгаа юм.
РГД-5 гранат нь дайсны амьд хүчийг гранатын жижиг хэсгүүдээр ойрын байлдаанд /давшилт, хоргодох байр, хот суурин, ой мод, уул гэх мэт/ дайсны амьд хүч болон байлдааны хэрэгсэлийг устгахад зориулан бүтээжээ. Энэ гранат бол давшилтын гранат аж.
РГД-5 /ручной гранат дистанционного действие 5-р загвар/ гранат нь металл туузаар бүрэгдсэн бөгөөд дэлбэрэлтийн улмаас тууз нь маш олон жижиг хэлтэрхий болон зүг зүгт тархдаг байна.
Гранатын байлдааны ажиллагаа
Задран дэлбэрэх
Ажиллах зарчим
Алсын
Галын асах хугацаа
3,2-4,2 секунд
Хэлтэрхийн үйлчлэх , хөнөөх радиус
25м хүртэл
Цэнэглэгдсэн гранатын хүнд
310 гр