Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

PRAY FOR STOCKHOLM 2017-04-10


Р.СЛАВА


PRAY FOR STOCKHOLM Тэд хэнтэй ч хамаагүй инээмсэглэж мэндэлдэг болохоороо... Үнэхээр "цаг агаар шигээ хүйтэн хөндий сэтгэлтэй, зэрлэг викингийн удамынхан" хэмээн дэлхийд "адлагддаг" энэ ард түмэн "сүржигнэж" байна даа... Төв Азиас гаралтай нэг заандалчин эр тэр хар өдөр гайтай боломжийг харан байж трак хулгайлан хадалдааны төв гудамжаар 80 миль-тэй хурдлахдаа олон ч хүний амийг хөнөөнө гэж төсөөлсөн бас төлөвлөсөн байх. "Азаар" 4 хүн... /15 шархдагсад нь хөл дээрээ босоод ирнэ ээ/ Энэ улсаас амьдрах эрхийн татгалзсан хариугаа авсан түүнд хувийн өшөө хорсол ч байсан байх, ISIS-ийн дэмжлэг ятгалаг нөлөөлсөн нь ч мэдээж.

Тэрний ард хэд хичнээн хэн гэж террор байсан бай тэр залуу энэ халдлагаа ганцаараа үйлдсэн, жолооны ард тэр л сууж байсан.... Харин "хар баасан гараг"-ийн эсрэг эднийхэн улс орон даяараа босож байна. Тэд олуулаа эвтэй байхдаа хүчтэй шүү гэдгийг Террор ертцөнцийнхөнд харуулах боломж нь ч энэ болсийн бил үү... Эзэн хаан нь, элбэрэлт хатан нь, эрх гүнжүүд нь, энгийн хүргэд нь ч нүдэндээ нулимстай эмгэнэн гашуудаж байна. Засгийн тэргүүн нь захирагч нартайгаа ч бас... Энд нас барсан хүний их багын тоо хамаагүй ээ... Тэд иргэндээ хайртай, хүнийг дээдэлдэг орон гэдгээ ийнхүү харуулж байна, дэлхийд. Харин энэ зуурт нэгэн гоморхол яваад байгаа. -Арабын нэгэн оронд өдөрт 20-40 хүн элдэв бөмбөгдөлт дэлбэрэлт дайралтанд өртөн амь насаа алдаж байна. Тэдний дунд хүүхэд их бий. Тэгэхэд энэ гадныхан "жижигхэн" юман дээр сүржигнээд байхымаа... гэх. Би ч бас үүнтэй санал нийлэх. Харин нөгөө талаас нь харвал "цөл-д дайн болж байгаа, иргэний дайн.

Тэгвэл энд энх цагийн амьдрал өрнөж байгаа. "-Аливаа дайнд заавал золиос байдаг" хэмээн нэгэн удирдагч хэлсэнийг сэргээж бодохоор нөгөө дайнд үрэгдэгсэдийг "өрөвдөхөө болих" мэт. Бид энэ тайван амьдралдаа ийм харгис үхэл хагацалыг байдаг мэтээр үл тоон өнгөрөөгөөд байвал үр хүүхэд минь ирээдүйдээ ямар муухай хатуу сэтгэлтэнгүүд болж хувирах бол? Энэ л үүднээс эндхийн ард түмэн хүүхдээ хөтлөөд, тэргэнцэр дээрх найзаа түрээд, өвөөгөө сугадаад гартаа цэцгийн баглаа барьсан энэ газарт ирсэн, ирсээр ч байна... Тэд айхгүй байна... Би ч эхэндээ "айсан л даа", нуугаад яахав. Бас эргэлзсэн. Тэгээд ч монголчууд бидний сэтгэлгээнд террор ажиллагаа болсон дэлхийн халуун цэг дээр хүүхдээ эсвэл эхнэрээ дагуулаад очно гэдэг "хамгийн тэнэг хэрэг", тийм ойлголт угаасаа байхгүй. Ингээд 2 өдөр өнгөрсөний дараа нээрээ эд нар "сүржигнээд" байгаан болов уу гэдгийг харахаар "иж бүрэн зэвсэглээд" ийшээ ирлээ. Камераараа... Байдал газар дээрээ өөр юм аа. Тайван олны урсгал, нөгөө бие биендээ илгээх "үнэгүй инээмсэглэл", хүндлэл, бахархал бүгд эндээс харагдлаа. Дээрх олон эргэлзээ бодлууд ч хаягдав. Тэд хамт байгаагаараа гайхуулж байна гэлтэй. Магадгүй дэргэд террор зогсож л байсан байх. Гэхдээ тэд айсан байлгүй дээ, энэ их олны сэтгэл зүрхээс. Энэ бол энгийн иргэдийн ТЕРРОР-той хийж байгаа "WAR" юм гэж ойлгов. Хоёр төрийн сайд нь олонтойгоо уулзаад алхаж байгаа харагдлаа. Шведийн радиогийн хоёр сэтггүл коллеги ч таарлаа. Зураг өгөөрэй гээд захиж байна. Тэгээд тэнд чухам юу болоод байгааг доорх зургуудаар харуулах тул газар дээрх байдлыг тайлбарлах нь илүүц болов уу. Би ч бас тэнд дуу хоолойгоо өргөөд ирлээ Таны мэргэн оюун ухаан болгоог ээ... Тэд хэнтэй ч ялгалгүй инээж мэндэлдэг болохоор хэн ч тэдэн руу муухай харж чаддаггүй байх аа...

Р.Слава Стокхольм хот 2017-04-10
/Халдлага болсоноос хойш гурав хоногийн дараа.../

Фото сурвалжлагыг ЭНДЭЭС үзнэ үү

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан