Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коксжих нүүрсний үнэ нэмэгдэж 285 долларт хүрлээ


Манай гаригийн коксжих нүүрсний гол нийлүүлэгч Австралид үер болж тээвэр саатсанаас нүүрсний үнэ нэмэгдлээ. Гуравдугаар сарын сүүлчээр дэлхийн коксжих нүүрсний 15 хувийг гаргадаг Австралийн Квисленд мужид үер болж орд газруудаас усан боомт хүртэлх төмөр зам усанд автан тээвэр саатлаа  хэмээн австралийн хэвлэлүүд мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 7 гэхэд коксжих нүүрсний үнэ 34 хувиар өсч 283,1 долларт хүрсэн байна. Энэ бол 2016 оны эцсийн үнээс өндөр гарсан хэрэг юм хэмээн мэдээллийн The Steel Index агентлаг дамжуулж байна. 

Австралийн гол гол уурхайнуудад ажил зогсч ганцхан долоо хоногт нүүрсний үнэ 86 хувь өсчээ.
2011 онд австралид үер болж коксжих нүүрсний үнэ 330 долларт хүрч байсан юм. Дэлхий даяар далайгаар тээвэрлэдэг нүүрсний хэмжээ 314 сая тонн байдаг бол 50 хувийг нь Австралийн Квисленд умжийн нутгаас олборлодог юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан