Өнгөрсөн жил гайхалтай тоглолт үзүүлж багийнхаа супер ододын хэмжээнд очиж чадсан Жереми Лин багаа солилоо. Нью-Йорк Никс багийн эзэн Жэймс Долан Жереми Линд Хьюстон Рокетсийн тависан саналаас илүү санал тавихгүй шийдэснээр Жереми Лин ирэх 3 жилд 25.1 сая доллараар Хюьстон Рокетсд багт тоглохоор боллоо.
Хэдийгээр “Никс” -чүүд Жереми Линг багтаа үлдээхийг хүсч 3 жилийн 16.13 сая доллар мөн 5 жилийн 28.75 сая долларын цалин санал болгож чадах байсан ч тэд эцсийн шийдвэрээ гаргаж түүнийг Хюьстонд өгсөн байна. Энэ тухай ази залуу өөрөө хэлэхдээ: Өнгөрсөн улирал намайг дэмжиж байсан Нью-Йорк хотын бүх фенүүддээ баярлалаа. Мөн "Хьюстон Рокетсийн гишүүн болсондоо би маш их баярлаж байна гэж мэдэгджээ.