Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат наадамчин олны урмыг хугалж нутгийн дүү П.Бүрэнтөгсөд дөрвийн даваанд унасан билээ. Түүний хувьд энэ жилийн наадмаар цаанаа л нэг барцадтай байсан бололтой. Учир нь, аварга маань наадмын бэлтгэлээсээ бууж нийслэл рүү ирэх замдаа аваарт орсон гэнэ. Үерийн төвшинд оччихоод байгаад Туул голоор гарах гэж байгаад усанд цохигдож “Лексус-570” автомашинаа хөмрүүлжээ. Азаар аварга өөрөө баруун гартаа бага зэрэг гэмтэл авснаас бусдаар гайгүй өнгөрсөн гэнэ. Гэхдээ баруун гарынх нь зүсэгдсэн хэсэг шархалж түүнд барилдахад нь хүндрэл учруулсан гэж ойр дотныхон нь ярих юм билээ. Дөрвийн даваанд өвдөг шороодсныхоо дараа баруун гараа сойчихсон яваад байсан учир нь энэ юм байна. С.Мөнхбат аваргын автомашиныг Онцгой байдлынхан очиж татаж гаргасан гэнэ шүү.