Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
АХБ: Хямралд баяртай гэж хэлэх цаг айсуй
Азийн хөгжлийн банк энэ онд Азийн улс орнуудийн эдийн засгийн төлөв байдлыг төсөөлсөн тайлангаа танилцууллаа. Энэ онд олон улсын зах зээлд ашигт малтмалын эрэлт нэмэгдэж үнэ өсөх төлөв ажиглагдаж байна. Ийм учраас Азийн уул уурхай эрхэлдэг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдээс өндөр өсөлттэй гарах төлөв ажиглагдах болжээ. Тус банкны төсөөллөөр Азийн улс орнуудын дийлэнх нь ашигт малтмалын үнэ ханшийн өсөлтийн үр шимийг хүртэх нь. Ингээд Азийн бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтөд голлох байр суурь эзэлсэн хэвээр байх юм. Тухайлбал, энэ онд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын ДНБ-ий өсөлт 5.7 хувьтай гарах төсөөлөл хийгээд байна.
Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.5 хувиар өснө гэж Азийн хөгжлийн банк төсөөлж байна. Энэ өсөлтөд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх, түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлнө. Мөн нүүрс, алтны олборлолт, экспорт дээд цэгтээ хүртэл нэмэгдэнэ хэмээн тооцоод байгаа юм. Нөгөө талаас Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаар энэ онд болон ирэх жил тус бүр нэг тэрбум ам.доллар орж ирэх төлөв бий. Тэгвэл өнгөрсөн онд манай улсын эдийн засаг судлаачдын төсөөлж байснаас хавьгүй өндөр гарсан. Учир нь оны сүүлчээр нүүрс, алтны үнэ өсч эхэлсэн нь судлаачдын төсөөлж байснаас өндөр гарахад хүргэсэн билээ.
Түүхий эдийн үнэ нэмэгдэж буйгаас гадна өнгөрсөн сард олон улсын зах зээлд гаргасан 580 сая ам.долларын бонд, ОУВС болон бусад хөрөнгө санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа эдийн засаг сэргэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Иймд хямралд баяртай гэж хэлэх цаг айсуй гэхэд хилсдэхгүй нь.
Импорт инфляцыг өсгөнө
Инфляц өсч энэ онд 3.5 хувьд хүрэх төлөв гарав. Учир нь өнгөрсөн онд төгрөгийн ханш 20 гаруй хувиар суларсан. Иймд импортын барааны үнэ өсөхөд хүргэж буй юм. Үүнээс гадна уул уурхайн салбарын сэргэлттэй холбоотой импортын хэмжээ нэмэгдэнэ. Энэ нь урсгал дансны алдагдал нэмэгдэнэ. Нөгөө талаар долдугаар сараас бүх төрлийн онцгой албан татвар нэмэгдэх учиртай. Иймд түлш, шатахууны үнэ өсч магадгүй төлөв бий. Эдгээр нь инфляц өсөхөд нөлөөлнө гэсэн төлөвийг Азийн хөгжлийн банкнаас гаргалаа. Инфляц өсөхөд махны үнэ голлох нөлөө үзүүлдэг. Тэгвэл махны үнэ тогтвортой байх төсөөлөл хийв. Яагаад гэвэл нийлүүлэлт өснө гэж үзжээ.
Оюу толгойн хөрөнгө оруулалт хойшилж магадгүй
Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг ийнхүү эергээр төсөөлж байгаа ч эрсдэл байгааг анхааруулж байна. Жишээ нь макро эдийн засгаа оновчтой удирдахгүй бол чанаргүй зээлийн хэмжээ үргэлжилэн нэмэгдэх, Оюу толгойн хөрөнгө оруулалт хойшлох магадлал бий хэмээж байгаа юм.
Уул уурхайн орлого манай улсын ДНБ-ий 30 орчим хувийг бүрдүүлж буй. Ийм учраас 2010 онд Төсвийн тогтворжуулалтын сан, энэ онд Ирээдүйн өв санг байгуулсан. Гэвч хангалттай хэмжээний мөнгө хуримтлагдаж чадаагүй. Азийн хөгжлийн банкнаас эдгээр санд төвлөрөх хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгч байна. Мөн төсвийн орлогыг өсгөх, мөчлөг дагасан төсвийн бодлогоо халж эдийн засгаа төрөлжүүлэх ёстой гэж зөвлөж байгаа юм.
Төсвийн тодотгол эдийн засгийн өсөлтийг хэмжих үү
Энэ оны төсвийг 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэвч ОУВС-гын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсоноор тодотгол хийх шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл төсөвөө танах, орлогоо нэмэгдүүлэх, алдагдалаа бууруулах арга хэмжээг нэн даруй авах ёстой билээ. Тэгвэл энэ оны төсвийн тодотголын талаар Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх төсөл санхүүжилтийн хөтөлбөр нь төсвийн бодлогыг цэгцлэх, алдагдалыг нь бууруулах шаардлагатай. Иймд ирэх жилүүдэд төсөвт тодорхой тохируулгууд хийнэ гэж байгаа. Одоогоор төсвийн алдагдал ДНБ 17 хувьтай тэнцэж байна. Дээрх шаардлагуудыг хэрэгжүүлснээр энэ алдагдал буурна. Монгол Улсын парламенд өнөөдөр төсөвийн тодотгол хэлэлцэж эхэлсэн. Энэ нь төсөвт шинэчлэлт хийх алхамуудын эхлэл гэж харж байна. Тэгэхээр удахгүй Монгол Улсын Засгийн газар төсвийн бодлогоо хэрхэн шинэчилж буй нь тодорхой болох байх” хэмээн хэлэв.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар “ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр макро эдийн засгийг тогтворжуулхад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт шинэчлэлт хийж чадахгүй бол төлбөрийн тэнцэлийн дарамт хэвээр үргэлжилнэ. Энэ тохиолдолд валютын ханшийн эрсдэл гарч ирэх магадлалтай. Уг дарамт цаашид үргэлжилэх юм бол Монголбанк бодлогын хүүгээ бууруулах орон зай хязгаарлагдмал болно. Иймд хувийн хэвшилд зээлийн хүү, өрийн дарамт үүсч магадгүй юм” гэсэн байр суурьтай байна. Эцэст нь хэлхэд манай улсын эдийн засаг энэ онд сэргэх нь. Гэвч үүнд одоо УИХ-ын хэлэлцэж буй төсөвийн тодотгол чухал нөлөө үзүүлэх ажээ. Азийн хөгжлийн банкнаас гадна эдийн засагч, судлаачид ч эдийн засгийн өсөлт өндөр гарах төсөөлөл хийсээр байна.

0 Сэтгэгдэл