Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2.2 тоннд хүрчээ

Монголбанк оны эхний 3 сарын байдлаар нийт 2.2 тонн алт дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, иргэдээс худалдан аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 300 кг буюу 15.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийм  өсөлт оны эцэс хүртэл хадгалагдсан тохиолдолд Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах буюу одоогийн зах зээлийн ханшаар валютын нөөц 880 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой юм.

Аж ахуйн нэгжүүдийн тушаах алт  нэмэгдэж байгаатай холбогдуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанк 1 тонн гаруй алтыг өнгөрсөн долоо хоногт цэвэршүүлэх арга хэмжээг авсан байна. Ингэснээр валютын нөөц 41 сая ам.доллараар энэ долоо хоногт нэмэгдэнэ гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Цаашид Монголбанк худалдан авсан алтаа цэвэршүүлэх тухай бүрт нөөц энэ хэмжээгээр өсөх юм.

Сануулахад Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан