Талбайн теннисний ертөнцийн сонирхолтой цуварлуудын нэг болох Германы нээлттэй тэмцээн эхэллээ. Ханбург хотноо жил бүр зохиогддог энэхүү тэмцээний нээлтийн тоглолтыг өнгөрсөн жилийн аврага Жиль Симон хийж ялалт байгуулсан байна. Тэрээр Аргентиний Карлас Вирдаскотой тоглож 6:4, 6:1 харьцаатайгаар өрсөлдөгчөө хоёр цаг тавин хоёр минутын дотор буулган авчээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд амжилт нь эрс сайжраад байгаа Голландын Робин Харт Германы Матиус Баттенгэрийг 6:4, 6:2 харьцаагаар итгэл төгс хожиж хоёрдугаар шатанд шалгарлаа. Харин дөрвөн тэмцээн дараалан эхний шатнаасаа хасагдаад байгаа Орос теннисчин Николья Давиденко хар цувралаа зогсоож чадлаа. Тавдугаар сараас хойш тав дараалан хожигдоод байгаа тэрээр Финлиандын Ярко Нимниныг 7:5, 6:4, 7:0 харьцаагаар ялжээ. Н. Давиденко 2009 онд Германы нээлттэй тэмцээнд түрүүлж байсан юм.