Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пак Кын Хег шоронд дахин байцаажээ


Өмнөд Солонгосын ерөнхийлдөгч асан, одоо шоронд байгаа Пак Кын Хег өнгөрсөн долоо хоногт баривчилсны нь дараа анх удаа прокурорын газар шоронд байцаасан байна. Сөүл хотоос өмнө зүгт орших Ыйванийн урьдчилан хорих  төвд прокурорын мөрдөн байцаагчид очиж байцаалт авчээ. Түүнийг авлига авсан, төрийннууцыг албаны бус хүнд дамжуулсан, улсад хохирол учруулсан хэмээн баривчлахын өмнө нэг сар хэртэй хугацаагаар байцаасан юм.

Рёнхап агентлагийн мэдээлж байгаагаар бол Пак Кын Хег энэ сарын дундуур гэхэд хуулийн 13 заалтаар буруутгах бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан