Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2017 онд цаг агаарын олон дээд амжилт гарна


Дэлхийн цаг уурын байгууллага Женевт бэлтгэж нийтэлсэн илтгэлдээ энэ оны цаг агаарын урдчилсан төлөвийг гаргажээ. Зөвхөн хоёрдугаар сард л  гэхэд манай гариг дээр уур амьсгалын 12 мянган дээд амжилт тогтоосон үзүүлэлт бүртгэгджээ.
Энэ бүхнийг Дэлхийин цаг уурын байгууллага үндсэндээ хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн байна.

Австралид хэт халуун болж байхад Африкийнхан хүйтнээс болж хөлдөж үхэж байна. Ирэх зун бол дахиад л хэт халуун, эрс тэс уур амьсгалтай учирна гэж цаг уурчид таамаглаж байна.

2016 оны зун оросын Өмнөд Уралд 41 градус халж байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард хасах -42 градус хүрч хүйтэрсэн юм. Хэдэн жилийн өмнө мөн л оросын Челябинскт тавдугаар сарын 9-нд цас орж байсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан