Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

110 тамирчин Ой тогтоолтын улсын аваргын тэмцээнд өрсөлдөнө

Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт маргааш Монгол-Японы төв дээр болно.

Тус тэмцээнд нийт 110 тамирчин бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 8 төрлөөр өрсөлдөх юм байна. Харин сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18,19-нд болох бөгөөд дээрх тэмцээнээс тунаж үлдсэн 56 тамирчин өрсөлдөх нь.

Тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршдог.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах бөгөөд сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан