Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрсний нуралтаас 200 гаруй хүн амиа алджээ


Колумбын баруун өмнөд нутагт хөрсний нуралт үүссэний улмаас 200 гаруй хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртэж, сураггүй болоод байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Тус улсын Путумайо мужид баасан гарагийн оройноос бямба гарагийн өглөө хүртэл хэдэн цагийн турш бороо орсны улмаас Мокоа гол болон тус голд цутгадаг гурван гол эргээсээ хальж, айлуудын орон гэр үерт урссан байна. Улаан загалмайн нийгэмлэгийн мэдэгдсэнээр, наад зах нь 220 хүн сураггүй болж, 210-аад хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл бүртгэгдээд байгаа аж.

 Тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос гамшиг болсон газрын нөхцөл байдалтай танилцаж, онц байдал зарлажээ. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, аврах ажиллагаанд 1100 гаруй цэрэг болон цагдаа оролцож байна.

 Эквадор болон Перу улстай хиллэдэг Путумайо мужийн уулархаг бүсэд борооны улирлын үеэр хөрсний нуралт үүсч, ширүүн бороо орох нь түгээмэл байдаг хэдий ч бямба гарагт урьд урьдынхаас илүү хүчтэй бороо орсон гэж тус улсын Цаг уурын газар мэдэгдэв. Хөрш Перуд энэ он гарснаас хойш хур тунадас ердийнхөөс их унаснаар хөрсний нуралт үүсч, үер болсны улмаас 90 гаруй хүн амиа алджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан