Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын аварга маргааш тодорно


Ширээний теннисний 2017 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн пүрэв эхэлсэн бөгөөд шилдгүүдээ маргааш тодруулна.

Энэ жил 51 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээн Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Тус тэмцээнд 24 багийн 150 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорих юм. Ширээний теннисний УАШТ-ээс шалгарсан шилдгүүд 2017 онд болох тив, дэлхийн болон олон улсын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох эрхтэй болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан