Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ума Турман охинтой болов


Бидний хамгийн сайн мэддэг “Биллиг устга”, “Супер эмэгтэй” зэрэг киноны баатар жүжигчин Ума Турман гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Түүний менежер “Эх, хүүхдийн бие тун сайн байгаа” хэмээн “Reuters” агентлагт ярьж, шинэ хүний талаарх бусад мэдээллийг нууцлах ёстой гэдгээ тайлбарлав. Ямагт баатарлаг, зоригтой дүрд тоглодог У.Турман хуучин нөхөр жүжигчин Этан Хавкегээс 14 настай Маяа, 10 настай Лейвон нэртэй хүүхдүүдтэй. Харин одоогийн албан ёсны нөхөр ноён Бюссонтой таван жилийн өмнөөс үерхэж эхлээд, жилийн өмнө сүй тавьсан. Хамгийн сүүлд У.Турман “Smash” нэртэй телевизийн нэвтрүүлгээр фэнүүдтэйгээ уулзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан