Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос экс-ерөнхийлөгч Пак Кын Хегээ баривчилж хорилоо


Өмнөд Солонгос улс Ерөнхийлөгч асан Пак Кын Хег баривчлан Сөүлийн урьдчилан хорих төвд хорилоо хэмээн Associated Press агентлаг дамжууллаа.

Түүнийг шүүхийн танхимаас шууд хорих газарт хүргэсэн байна. Экс-ерөнхийлөгчийг баривчлах шийдвэр гаргахын өмнөх байцаалт есөн цаг үргэлжилжээ. Байцаалтын үр дүнд шүүхээс  “Хэргийн ул мөрөө баллахыг оролдож магадгүй тул” прокуророос баривчлах зөвшөөрөл гаргуулжээ.

Ерөнхийлөгч асан Пак Кын Хег эрх мэдлээ ашиглан авлига авсан, төрийн нууцтай холбоотой баримт бичгийг төрийн албан хаагч бус хүнд  задалсан хэрэгт буруутгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан