Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Гэрэлцэцэг: Стандартын дагуу сурах бичгээ хэвлэсэн

“Адмон” хэвлэх үйлдвэрийн менежер Г.Гэрэлцэцэгээс сурах бичгүүдийн хэвлэлт, хүргэлтийн талаар тодрууллаа.

-Сурах бичгүүдийн хэв­лэлт дууссан гэж сонслоо. Хүргэлтийн ажил хэр явж байна?
-Энэ жил эрт тендер зарлагдаж, шалгаруулалтаа хурдан хийсэн болохоор ажил ч эрт дууслаа. Хүргэлтийн ажил өнөөдрөөр /өчигдөр/ дуусч байна. Холын аймгуудад хамгийн түрүүнд хүргэсэн. Хотын дүүргийн сургуулиудын номыг хамгийн сүүлд хүргэлээ.
-Жил бүр сурах бичгээс болж хэл ам гардаг. Энэ жил ашгүй асуудал гарахгүй нь?
-Харин тийм ээ. Сонгуультай давхацсан болохоор ачаалалтай л байлаа.
-Хамгийн бага үнэ хэлсэн газар тендерийг авдаг шүү дээ. Тэгэхээр үнээ дагаад чанар муудах тал бий...?
-Тэр үнэн л дээ. Гэхдээ цаанаасаа стандартыг нь тогтоогоод өгсөн болохоор стандартын дагуу хийдэг. Энэ жилийн хувьд хэвлэлтийн чанар сайжирсан. Учир нь, номынхоо нугасыг оёж байгаад наасан. Тиймээс хэр баргийн салаад унахгүй.
-Танайх энэ жил хэдэн төрлийн ном хэвлэсэн бэ?
-Нийт 36 төрлийн ном хэвлэсэн. Ихэнхидээ ахлах ангийн номууд.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан