Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЕШ өгөх залуусаас гурван хичээлээр сорил авна

Энэ жил Элсэлтийн ерөнхий  шалгалтын журамд орсон нэг өөрчлөлт нь монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдэд сонсох чадварын даалгавар нэмэгдсэн байгаа. Түүнчлэн монгол хэл, бичгийн шалгалтад ямар ч босго оноо байхгүй болсноос гадна нэг ангийн хүүхдүүд нэг и-мэйл хаягаар бүртгүүлдэг байсныг нь болиулсан. Нэг үгээр хэлбэл, тухайн хүүхэд зөвхөн өөрийн хаягаар л бүртгүүлнэ гэсэн үг юм.

 ЭЕШ-тай, бүртгэлтэй холбоотой олон асуулт хүүхэд залуусын дунд байдаг болохоор Боловсролын үнэлгээний төвийнхөн БСШУСЯ-ны харьяа “Шинэ Эрин” лаборатори сургуулийн байранд ирэх сарын 1-нд ЭЕШ өгөх гэж байгаа залууст зориулан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх бөгөөд бүртгүүлэхдээ өөрийн гэсэн и-мэйл хаягтай байх, хичээл сонголтоо хийх бол төлбөрийн мөнгөтэй байх шаардлагатай аж. Мөн өмнөх оны төгсөгч бол Бүрэн дунд боловсролын гэрчилгээнийхээ дугаарыг мэдэж байх ёстой гэнэ.

Өдөрлөгийн үеэр ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өргөдөл гомдол, хүлээн авч шийдвэрлэх нь. Түүнчлэн мэргэжил сонголтын талаар уулзалт, зөвлөлгөөн хийж, ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалт авах аж. Энэ удаад гурван хичээлээр авах бөгөөд ямар хичээлээр авахаар болсноо нууцалж байгаа юм байна.

Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. ЭЕШ-т орох  хүүхэд залуусыг бүртгэх ажил  ирэх дөрөвдүгээр сарын 14-нд дуусна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан