Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОМОН-ыхон жагсагчдыг хөлийг нь гозолзуулаад баривчилж


Энэ сарын 26-нд ОХУ-ын нийслэл Москва, бусад олон хотод болсон Авлигын эсрэг жагсаалд оролцогсдыг хэрцгийгээр тарааж, харгислан баривчилсан гэрэл зураг болон дүрс бичлэг интернетээр тарсаар байна.


Москвагийн Пушкины талбайд янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр лавтай 7-8 мянган хүн цугласан гэж байна. Хууль сахиулагчид тэнд байсан сургуулийн сурагч, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүртэл хүч хэрэглэн баривчилжээ.

"ОВД-Инфо"-гийн мэдээлснээр бол энэ өдөр Москва хотод 1030 хүнийг саатуулж нийслэлийн цагдаагийн 51 хэсэгт хүргээд шөнийн 03,30 цаг гэхэд заримыг нь тавьж явуулан 120 хүн авч үлдсэн дотор сөрөг хүчний удирдагч Алексей Навальный байжээ.

Саатуулсан бүх хүнийг нэг бүрчлэн байцааж цагдаагийн шаардлага биелүүлээгүй, эрхэнд нь халдсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан