Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Марин Ле Пен: Хүмүүст хэрэггүй болж Европын холбоо мөхөж байна


Европын холбоо тун удахгүй дэлхийн газрын зургаас алга болно гэж Францын ерөнхийлөгчид “Үндэсний фронт” намаас нэр дэвшигч, тус намын тэргүүн  Марин Ле Пен мэдэгдлээ.

Тэрээр Лилль хотод өөрийн дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ ингэж мэдэгдсэн байна. Ле Пен АНУ-ын ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсон, Их британид бүх нийтийн санал асуулга болсон гээд Францын ерөнхийлөгчийн сонгууль дараагийн нэг алхам нь болно, энэ бол “дэлхий нийтээрээ босох”-ын дохио гэжээ.
“Европын холбоо цаашид хүмүүст хэрэггүй учраас мөхөж байна” гэж түүний хэлснийг хэвлэлүүд иш татсан байна.

Нэр дэвшигч Марин Ле Пен бас өөрийн өрсөлдөгч Эммануэль Макрон, болон Франсуа Фийона нарыг Европын холбооны эрх ашгийн төлөө урвасан гэж шүүмжлээд “даяарчагчдыг бут ниргэх цаг ирнэ” гэсэн байна.

Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 23, тавдугаар сарын 7-нд хоёр үе шаттай болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан