Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост Авлигын эсрэг жагсагчдыг хоморголон баривчилжээ


Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын 84  хотод авлигын эсрэг жагсаал боллоо гэж оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн  албан ёсны сайтад мэдээлсэн байна. Тэрээр хэдийгээр төр засгаас  үүнийг эсэргүүцэж болиулахыг оролдож, жагсаал хийх өөр талбай, гудамж зааж өгөөгүй ч хүн бүр гудамжинд гарч орост газар аваад байгаа авлигыг эсэргүүцэхийг өглөө нь уриалжээ.  
Энэ жагсаалыг Алексей Навальныйн Авлигатай тэмцэх сангаас ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн нууц баялгийн талаар мөрдөн шалгаж байгаа ажлыг дэмжиж жагсахаар төлөвлөжээ. Нийслэл Москва бусад олон хотод эрх баригчид жагсаал хийхийг хориглосон  жагсаал олон газарт болжээ.

Москва хотод Тверийн гудамжинд, мөн метроны “Белорусская” болон  “Охотный ряд” өртөөний дэргэд жагсаал болжээ.
Нийслэлийн цагдаагийнхан иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг уриалж “Амь нас эрүүл мэндэд чинь аюужл учирч болзошгүй” хэмээн анхааруулжээ.  
Улмаар Пушкины гудамжнаас гурван ч хүнийг цагдаагийнхан саатуулсан байна.

Алс дорнодын Владивосток хот болон Өмнөд Сахалинд ийм жагсаалд оролцогсдоос олон хүнийг цагдаагийнхан саатууллаа гэж “Лента.Ру” бичиж байна. Галт тэрэгний буудлын дэргэдэх талбайд мянга гаруй хүн уриа лоозон барин жагссанаас 30 гаружй хүнийг баривчилсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Өмнөд Сахалинд цуглаан зохион байгуулагчдын нэг Дмитрий Ивановыг найман ч хүний хамт “гэмт хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлээр баривчилсжээ.

 Комсомольск-Амурт 10, Хабаровскт таван хүнийг баривчилсан байна. Комсомольск-Амурын эрх баригичд уг нь жагсаал хийхийг иргэдэд зөвшөөрсөн бол Хабаровскийн удирдлага жагааслхийхийг хориглосон юм байна.
Читад орон нутгийн “Казак атаман” нь жагсагчдыг тарахыг шаардаж очсон ч жагсагчид “Гутамшиг”, Австрали руу зайл” гэж хашгиралдан угтсан байна.
Ийм жагсаал Новосибирск, алтайн хязгаарын Барнаул хотуудад бас болжээ.

Гуравдугаар сарын 23-наас эхэлсэн авлигын эсрэг энэ жагсаалын эхнийх Москва хотын Тверийн гудамжинд болоход хүчнийхэн 700 гаруй хүнийг саатуулсны дотор Авлигын эсрэг санг үндэслэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг мөн баривчилсан юм.

0 Сэтгэгдэл
МАНАЙХ БҮР ЖАГСАХ ҮГҮЙ ЮМ ДАА,ТЭНЭГ АРД ТҮМЭН ТЭНЭГЭЭРЭЭ Л ДУУСАХ ЮМ...ГЭР ОРОН,ХҮҮХДИЙНХ НЬ СУРГУУЛЬ,ЦЭЦЭРЛЭГИЙН МӨНГӨ,ЦАЛИН,ТЭТГЭВЭРИЙГ НЬ ХУЛГАЙЛААД Л ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ АВИЛГАЧ АРДЧИЛСАН НАМ,АРДЫН НАМ ХОЁР ИДЭЭД БАЙХАД Л ТАЛЦАЖ ӨМӨӨРЧ ХЭРЭЛДЭЖ БАЙДАГ ҮНЭХЭЭР УХАМСАР,БОЛОВСРОЛ ДОРОЙ ТЭНЭГ АРД ТҮМЭН...
зочин аман дээрээ Ардчилсан Улс гэж ярьдаг ч манайх ч ялгаагүй ЖАГСВАЛ баривчилаад ачаад явна,
Хамгийн их уншсан