Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховдын Булганаар Хятад руу гаргадаг нүүрсний хэмжээ өсчээ


Ховд аймгийн Булган суман дахь хилийн боомтоор Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орон руу гаргадаг нүүрсний хэмжээ энэ оны нэг хоёрдугаар сард өмнөхөөс 11,8 дахин өслөө хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ.

Энэ хугацаанд  энэ боомтоор Монголоос 74 мянган тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,8 дахин өссөн гэж энд мэдээлсэн байна. Энэ боомтоор Шинжаан Уйгарын өөртөө заасх орон гадаадаас авах нүүрснийхээ 98,5 хувийг хүлээн авдаг байна.

Шинжаанд Монголоос авдаг нүүрсний гол хэрэглэгч нь төмөрлөгийн “Баоган” буюу Баошанийн металлургийн комбинат нэгдлийн  салбар “Бай” үйлдвэр юм байна. Энэ үйлдвэр энэ онд Булганы боомтоор нийт 1,5 сая тонн нүүрс оруулахаар гэрээ хэлцэл хийжээ.

Өнгөрсөн 2017 онд Хятад улс энэ боомтоор 381,7 мянган тонн бараа эргэлт хийсний 89 хувь нь нүүрс байсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан