Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Вороненковыг оросын тусгай алба хөнөөсөн гэлээ


ОХУ-ын Төрийн Думын депутат байгаад өнгөрсөн оны сүүлчээр улстөрийн дуулианд өртөж, Украины иргэншил аван амьдарч байсан Денис Вороненковыг украины нийслэл Киевт олны хөлийн газар буудан амийг нь хөнөөсөн хэрэг гарсныг Украины ДЯЯ-ны сайдын зөвлөх Антон Геращенко оросын тусгай албаныхан энэ хэргийг үйлдсэн гэж мэдэгджээ.

Их хэмжээний мөнгө завшсан гэж эхнэртэйгэээ хамт ОХУ-д буруутгагдан зугтсан түүнийг олон улсын хэмжээнд эрж байсан юм. Түүнийг бас Украины ерөнхийлөгч байгаад эх орноосоо урван зугтаасан Виктор Януковичийн эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзэж байсан юм.

Энэ бүх үндэслэлээр Геращенко түүнийг оросууд хөнөөсөн гэж үзэж байна. Тэрээр “Түүнийг оросын тусгай албаныхан хөнөөсөн. Оросын дайсан Денис Вороненковыг устгах даалгаврыг украинд байгаа оросын тусгай албаны тагнуулд өгсөн. Алуурчны нэр, намтарч тодорхой” гэж “Украинская правда” сонинд ярьжээ. Тэр бас алуурчин украины харьяат хүн гэдгийг ч дурдсан байна.

Хэвлэлүүд ч алуурчны нэрийг хэийнээ зарлаж 28 настай Павел Поршов гэгч гээд зарлачихаж.

Денис Вороненковыг нийслэл Киевын гудамжинд “Премьер Палас” зочид буудлын дэргэд хэд хэдэн удаа буудан хөнөөсөн юм. Вороненков оросын парламентын гишүүн байсан Илье Пономаревтай уулзаад, дараа нь прокурорт мэдүүлэг өгөх төлөвлөгөөтэй явж байж.

“Алуурчин Шевченкогийн цэцэрлэгт гудамжинд машинаа зогсоогоод экс-депутатыг ирж явахад нь аллагаа үйлдсэн” гэж Украины Хамгаалалтын албаны дарга Валерий Галатей мэдэгдсэн байна.

Депутат асан Пономарев бас “Вороненко өөрийнх нь амь насанд аюул нүүрлэж байгааг мэдэж байсан. Ийм ч болохоор тэрээр Украины ерөнхийлөгчид хандан өөртөө хамгаалалт гаргаж өгөхийг хүсч байсан” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан