Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний шигшээ багийн тамирчидтай гэрээ хийжээ


Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч сонгон шалгаруулах ажил өндөрлөж бүрэлдэхүүн албан ёсоор зарласан. Үндэсний шигшээ багийн шинэ  дасгалжуулагч, тамирчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  БТСГ-тай  гэрээ байгуулж албан ёсоор Үндэсний шигшээ багийн гишүүд болсон байна. Тэд дэлхийн спортын тавцанд Монгол Улсаа 2016-2020 онд төлөөлөх учиртай.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жүдо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч, байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жүдо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жүдо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод байгаа юм.

Үндэсний шигшээ багийн тамирчин дасгалжуулагчид өнөөдөр 11.30 минутад Спортын төв ордны А зааланд тангараг өргөнө. Энэхүү ёслолын арга хэмжээнд БСШУСЯ, БТСГ, МҮОХ болон МПХ-ны удирдлагууд оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан