Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга нэрээ татлаа
Монголын үндэсний олимпын хорооны чуулганыг дөрвөн жил тутамд зуны олимпын наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрэмтэй. Дүрмийн дагуу энэ сарын 24-нд буюу маргааш ээлжит чуулганаа хуралдуулах юм. Энэ удаагийн чуулганаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийг шинээр сонгох бөгөөд чуулганд нийт 167 гишүүн оролцох юм байна.
Энэ удаа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчид Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар гэсэн нийт долоон хүн нэр дэвшсэн.
Харин дэд ерөнхийлөгчид Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатар нэр дэвшээд байсан юм.
МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан байдаг учраас дээрх нэр дэвшигчдээс хоёр нь сонгогдож, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч болох учиртай. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Монголын үндэсний олимпын хорооны VII чуулганд МҮОХ-ны удирдах бүрэлдэхүүнд буюу МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь, МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга, Ж.Хатанбаатар нар нэрээ татсан байна.

0 Сэтгэгдэл