Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын зэвсэг, цэргийн техникийн наймаа өмнө байгаагүй хэмжээнд хүрчээ


ОХУ-ын 2016 оны зэвсэг, цэргийн техникийн  экспорт 15 тэрбум долларт хүрсэн нь урьд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ гэж Владимир Путин цэргийн техникийн хамтын ажиллагааны комиссын хуралдаан дээр өчигдөр мэдэгдсэн байна. Ингэснээр цэргийн зэвсэг техникийн наймаагаар  дэлхийд хоёрдугаар байрт оржээ. ОХУ өмнөх 2015 онд 14,5 тэрбум долларын зэвсэг техниък наймаалсан юм. Өнгөрсөн онд ОХУ Алжир, Вьетнам, Хятад, Энэтхэгтэй зэвсэг нийлүүлэх хэлэлцээр хийсэн нь ийм амжилтад хүрэхэд нөлөөлжээ. 2017 онд ОХУ дахиад өчнөөн тэрбум долларын зэвсгийн наймаа хийх гэнэ.

Владимир Путин “Оросын цэргийн техникийг дэлхийн 52 улс сонирхож, ашиглаж байна” гэжээ.

Зөвхөн Хятад улсад л гэхэд өнгөрсөн 2016 онд 1,2 тэрбум долларын үнэ бүхий онгоцны АЛ-31Ф и Д-30КП2 маркийн хөдөлгүүр наймаалсан юм байна.
Хятадад мөн Су-35 маркийн сөнөөгч онгоц 24-ийг нийлүүлэхээр гэрээ байгуулсныхаа парвийг нь хэдийнээ нийлүүлжээ. Ка-32А11ВС нисдэг тэрэг ч нийлүүлж байна.

Энэтхэгтэй бол МиГ-29К/Куб сөнөөгч онгоц 29-ийг нийлүүлэхийн зэрэгцээ Т-72 танкны сэлбэг өгөх гэнэ. Вьетнамд 06361 “Варшавянка” усан доогуур шумбагчийн дизель-цахилгаан мотор, Су-30МК2 сөнөөгч онгоц 12-ыг нийлүүлэхээр гэрээ хийсэн байна.

Алжирт болохоор Су-30МКА сөнөөгч онгоц 14-ийг нийлүүлэхээр гэрээ хийснээс наймыг нь хэдийнэ эөгчээ. Мөн Ми-28НЭ,  Ми-26Т2 нисдэг тэргүүд, 100-аас доошгүй Т-90СА танк, ПТРК “Корнет” нийлүүлэх юм байна.
Харин Иракт үндэсндээ Ми-35М, Ми-28НЭ нисдэг тэргүүд өгөхөөр гэрээлжээ. Мөн зенит пуужингийн "Панцирь-С1" комплекс 48-ыг нийлүүлчихээд байгаа юм. Египетэд бол бүр зенит пуужингийн "Антей-2500" (С-300ВМ) комплексын дөрвөн дивизон худалджээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан Тусгаар улсуудын хамтйн нийгэмлэгийн орнуудад ч багагүй зэвсэг техник нийлүүлсэн байна. Белоруст гэхэд л ЗРК С-300ПС-ын дөрвөн дивизион, ЗРС "Тор-М2К"-ын нэг дивизион, БТР-82А хуягт тээвэрлэгч, Ми-17В-5 нисдэг тэрэг худалдаж байгаа бол Азербайжанд Т-90С танк, Казахстанд Су-30СМ сөнөөгч онгоц, Ми-171Ш болон  Ми-35М нисдэг тэрэг, Армянд оператив тактикийн пуужингийн “Искандер” комплекс нийлүүлжээ.

ОХУ-ын Сирид  хийсэн цэргийн ажиллагаа нь зэвсгийн наймааны томоохон маркетинг байсасн гэж “Ъ” хэвлэлийн хамтрагч тэмдэглэсэн байна. Энэ ажиллагааны үрээр Алжирт  Су-32 бөмбөгдөгч нийлүүлэхээр гэрээ хийсэн бол Индонезид Су-35, Энэтхэг, Туркт пуужингийн С-400 "Триумф систем, худалдахаар болжээ.

Тэнгисийн цэргийн техникээ  наймаалах зах зээл ч тэлсээр байна.  Индонез 636 “Варшавянка” усан доогуур шумбагчийн дизель цахилгаан мотор хосыг авахаар гэрээ хийсэн бол  Энэтхэгт  атомын шумбагч хөлгөөсөө хоёрдахийг нь өгөхөөр болсон байна.
Энэ бүхнийг амжуулахад ирж байгаа онд бид 16-17 тэрбум долларын зэвсэг, цэргийн техник худалдаалах боломж байна” гэж Путин онцолжээ.

0 Сэтгэгдэл
Орос ***** бас ХөДӨӨ аж ахуйн бүтээгдхүүний экспорт ман өндөр болсон.
Хамгийн их уншсан