Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонд зэвсэглэн халдсан этгээдийн хэн болохыг тогтоожээ


Лхагва гарагт Их Британийн нийслэл Лондонд хотноо Парламентын ордны нутаг дэвсгэр Вестминстерийн гүүрэн дээр  зэвсэглэсэн этгээд нээлттэй хаалгаар дайран орж цагдаагийн ажилтныг буудаад, цааш гүйн депутатуудын ордог хаалган тушаа очиж гал нээсэн байна. Үүний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 20 хүн шархдаад байгаа.

Халдлагын улмаас цочирдсон нэг эмэгтэй Темза мөрөнд унасныг гаргаж авсан байна.

Хууль сахиулагчид хэргийг шуурхай мөрдөн шалгаж гэмт этгээдийг Абу Иззадин гэгч болохыг тогтоолоо гэж өнөөдөр өглөө Independent сонин мэдээлснийг РИА Новости агентлаг дамжуулжээ.

Энэ этгээд өмнө нь террорист үйл ажиллагааны төлөө хэсэг хугацаагаар шоронд сууж байсан гэнэ. Түүний өмгөөлөгч  энэ удаа түүнийг шоронд сууж байгаа гэсэн байна.

Энэ аймшигт хэргийг өнгөрсөн 2016 оны гуравдугаар сарын 22-нд Брюсселийн нисэх буудал, метроны “Мальбек” өртөөнд зэрэг үйлдэн 32 хүний аминд хүрсэн халдлагын нь жилийн ойгоор үйлдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан