Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай улс Исламын шашинтай улс орнуудад мах экспортлоно

Б.Мягмаржав

Манай улс 70 сая толгой малтай. Дотоодынхоо хэрэгцээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж экспортод гаргах боломжтой гэдэг. Гэвч үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, малын гоц халдварт өвчин зэргээс шалтгаалан гадаадад зах зээлд мах гаргах боломж хомс байна.

Иймд махны экспортыг нэмэгдүүлэх арга замын талаар Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэхэдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Мал эмнэлэг үржлийн газрын мал эмнэлгийн хэлтсийн дарга н.Цолмон,  Махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат үйлдвэрүүдийг төлөөлж “Мах маркет” ХХК-ийн Чанар, эрүүл ахуйн албаны дарга Н.Анхтуяа нар оролцлоо. Энэ үеэр ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “2016 оны сүүлийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарч улсын хэмжээнд  мах, сүүний анхдугаар аян эхлүүлсэн. Монгол Улс жилд 10 гаруй сая толгой мал нядалдаг. Үүний дийлэнхийг үйлдвэрийн аргаар боловсруулж чадахгүй байна. Мөн дотоодын махны хэрэглээ нэг хүнд ногдох хэмжээнээс даруй хоёр дахин илүү мах хэрэглэдэг. Дотоодын махны үйлдвэрүүд олон улсын чанар стандартад нийцүүлж ажиллаж чадахгүй байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын жишигт нийцсэн жишиг үйлдвэр барих санаачлага гаргаж хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцаж байгаа. БНХАУ-ын зээлээр хэдэн махны үйлдвэр барих хэлэлцээр байдаг. Энэ чиглэлээр 12 махны үйлдвэр барина гэж төлөвлөсөн. Түүнчлэн одоо зогсонги байдалд байгаа үйлдвэрүүдийг яах вэ. Ажиллаж байгаа үйлдвэрүүдийн технологийг шинэчилж байж махны экспортыг нэмэгдүүлэх юм” хэмээн ярьсан.

БНХАУ руу хоёр үйлдвэр мах нийлүүлжээ

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Одоогоор мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 48 үйлдвэр байна. Үүнээс тал хувь нь ажиллаж бусад нь зогсонги байдалд орсон. Энэ  48 үйлдвэрт мэргэжлийн хяналтын комисс ХХААХҮЯ, Махны холбоо хамтран шалгалт хийж мах гаргах боломжтой үйлдвэрүүдэд 2A үнэлгээ өгдөг. Энд 22 үйлдвэр бий. Мөн 3A гэсэн үнэлгээ авсан үйлдвэр хоёр хөршөөс гадна бусад улс оронд мах экспортлох эрхтэй гэсэн үг. Ийм 9 үйлдвэр байдаг. Өнгөрсөн онд  БНХАУруу мах экспорлох эрхтэй дөрвөн үйлдвэр байсан. Үүнээс “Завхан Хүнс”, “Мон Тува” гэсэн хоёр үйлдвэр салаа туурайтай малын мах буюу үхрийн мах экпортолсон. Харин ОХУ руу мах гаргах эрхтэй 10 үйлдвэр бий. Гэсэн ч гурван л үйлдвэр мах экспортолсон” гэв.

Өнгөрсөн онд ОХУ-ын экспертүүд ирж манай улсын махны үйлдвэрүүдтэй танилцжээ. Ингэхдээ 2017 онд ОХУ руу экпортлох махнаас дээж авч явсан гэнэ. Хэрэв дээрх шинжилгээнд явуулсан махнууд ОХУ-аас тавих чанар стандартыг хангах юм бол ОХУ-руу мах экспортлох боломж нээгдэх юм байна.
Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ХХААХҮЯ-тай хамтран мал нядалгааны стандарт нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт мал нядалгааны бага оврын загвар үйлдвэр байгуулах, энд ажиллах ажилчдыг сургах ажлыг эхүүлсэн байна. Уг төсөл хэрэгжснээр бид махаа" халал" стандартаар боловсруулан, Турк, Иран зэрэг Исламын шашинтай улсуудад экспортлох боломжтой болох аж. Статистикаас харвал 2014 онд Исламын орнуудад нийт 225 сая тонн мах хэрэглэсэн байна. Үүнд, Арабын Нэгдсэн Эмират жилд 32 сая тонн, Саудын араб 30 сая тонн, Иран 80 сая тонн мах хэрэглэж байгаа нь боломжит зах зээл харагдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Бразилийн махны экспорт зогссон болохоор монголчууд тэр орон зайг эзлэхийн төлөө зүтгэцгээе. Тэдний туршлагатай бизнесмэн, лабораторийг уръя, оруулж ирье. ХӨДЛӨӨРЭЙ МОНГОЛЧУУДАА.
Хамгийн их уншсан