Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөрийн бөхчүүд Японоос гурван хүрэл медаль хүртлээ


Япон улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт боллоо. Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан энэхүү тэмцээнд манай улсаас Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клубийн дасгалжуулагч Э.Баттүшиг, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн дасгалжуулагч Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин гэсэн зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль хүртэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан