Нийслэлд хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид НМХГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Ямартай ч энэ удаагийн шалгалтаар зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн бөгөөд үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4, Сонгино хайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 барилга байжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаас “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллага нь болох Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна. Ингээд ямар ямар аж ахуйн нэгж багтсаныг сонирхуулъя.
1 . Иргэн П.Одончимэгийн барилга /Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8В байрны хойд талд/.
2 . Иргэн Г.Алтанцэцэгийн барилга /Баянгол дүүрэг 20 дугаар хороо Нийслэл өргөө ХХК-н хойд талд/.
3 . Иргэн Ц.Болдбаатарын барилга /Баянгол дүүрэг 16 дугаар хороо Гандангийн 60 айлын орон сууцны баруун хойд талд/.
4 . Иргэн Г.Энхтайваны барилга /Баянгол дүүрэг 6 дугаар хороо Сувилагчийн сургуулийн хойд талд/.
5 . Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгат авто
гражийн барилга /Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо 32 дугаар байрны хойд талд /.
6. "Урсгал зам" ХХК-ий барилга /Баянгол дүүрэг 20 дугаар хороо Тэц-4 станцын урд, Хорих ангийн зүүн хойд талд/.
7. Иргэн Н.Оюунцэцэг /Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Хүннү хорооллын урд талд/.
8. Иргэн Ц.Машбатын өргөтгөлийн барилга /Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд/.
9. "Эх-Мандал" ХХК-ий өргөтгөлийн барилга /Баянгол дүүрэг 20 дугаар хороо 47 цэцэрлэгийн урд талд/.
10. Иргэн Л.Мөнхбатын барилга /Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд/.
11. Иргэн М.Батбаярын барилга /Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 0124-р цэргийн ангийн зүүн урд талд/.
12. Монголын үндэсний дээд сургуулийн хичээлийн барилга /Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд/.
13. Иргэн Д.Хашбатын барилга /Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талд/.
14. “Хийт констракшн” ХХК-ий барилга /Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Чингис хаан нисэх онгоцны буудлын урд талд/.
15. Иргэн Д.Мөнхтуяагийн барилга /Баянгол дүүрэг 6 дугаар хороо Гэмтлийн эмнэлэгийн замын урд талд/.
16. Иргэн Л.Баяндалайгийн барилга /Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойд талд/.
17. Иргэн Ц.Одгэрэлийн барилга /Баянгол дүүрэг 20-р хороо Геологийн төв лабораторын баруун урд талд/.
18. Иргэн Ё.Шинэхишигийн барилга /Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн талд/.
19. Иргэн Т.Цэндсүрэнгийн барилга /Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан толгойн урд талд/.
20. Иргэн Д.Баянцагааны барилга /Баянгол дүүрэг 6-р хороо 3 дугаар эмнэлэгийн хойд талд/.
21. Иргэн З.Дашжаргалын барилга /Баянгол дүүрэг 20-р хороо 19 дүгээр сургуулийн урд талд/.
22. Иргэн П.Увшийн барилга /Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \а\ –р байрны баруун талд\. Гүйцэтгэгч нь “Шинэ гарц” ХХК
23. Иргэн Ц.Мөнхдоржийн барилга /Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \а\ –р байрны баруун талд\.