Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жириновский: “Нэгдмэл Орос”-ынхныг буудаж, дүүжилнэ


ОХУ-ын Төрийн Думын хуралдаан дээр Оросын либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский ингэж мэдэгджээ. Тэрээр 2018 оны гуравдугаар сард би Кремльд ирнэ, тэгэхээрээ “Нэгдмэл Орос” намынхныг буудаж дүүжлэх болно гэсэн байна.

Тэрээр Руза тойргийн Зөвлөлийн пепутатуудыг сонгох сонгуулиас ЛАН-ын долоон нэр дэвшигчийг  хассантай холбогдуулан ингэж хэлжээ. Жириновский Рузагийн захиргааныхныг худалдагдсан гээд тэд зөвлөлд өөрийн хэрэгтэй хүмүүсээ оруулахын тулд ингэсэн гэж буруушаажээ.

Мөн “Москва мужийн тухай ярьж болно. Мафиудыг л хамгаалж байгаа шүү дээ. Москва муж бол хамгийн их гэмт хэрэгжсэн муж. “Нэгдмэл Орос”-ынхон энд юу хийж байна. Аль хэдийнээ худалдагдсан. Тэдний мафиуд, дээрэмчдийг хамгаалсных нь төлөө мандатыг нь хурааж аваад хөөх хэрэгтэй” гэж хашгичжээ.

“Үүнийг би зуун удаа хэлэх болно. Дээрэмчид, хулгайчид Москва мужийг удирдаж, депутатууд нь авлигад автсан. Дараа оны гуравдугаар сард би Кремльд ирнэ, би та нарыг буудаж, дүүжилнэ. Өөдгүй амьтдыг” хэмээн индэр дээрээс хэлээд буужээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан