Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монголхэл бичгийн шалгалт босго оноогүй гэж ташаа ойлгох хэрэггүй
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт заавал өгдөг. Монгол хэл бичгийн шалгалтын оноо нь 400 хүрээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй болно хэмээж байсан ч энэ талаарх эрх зүйн баримт бичиг батлагдаагүйн улмаас БСШУСЯ өнгөрсөн жилээс Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноогүй болгосон. Энэ жил ч мөн адил энэ зарчмаар явах нь. Өөрөөр хэлбэл, монголхэл бичгийн шалгалтыг нэг удаа авах бөгөөд БСШУЯ-наас тогтоосон нэгдсэн босго оноогүй байх юм байна.
Гэхдээ босго оноогүй гэж тайвширч, хойрго хандалгүй энэхүү шалгалтдаа ач холбогдол өгөх хэрэгтэйг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь, элсэлт авах их, дээд сургуулиуд Монгол хэл бичгийн шалгалтад өөрсдөө босго тогтоох юм байна.
Энэ шалгалт нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилготой болохоор заавал өгсөн байх шаардлагатай. Монгол хэлний тухай хуулийн 7.4–д заасны дагуу ЭЕШ-ын Монгол хэлний шалгалтын даалгаврын 4/1-ээс доошгүй хувь нь монгол бичгийн даалгавар байх нь.
Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг шалгуулагч бүрт тусад нь өгөх бөгөөд энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байх ажээ.
Харин Монгол хэл бичгийн шалгалт нь бүртгэлийн хураамжгүй байх юм байна.
Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчид болоод их дээд сургуульд элсэхийг хүсэгчдийн ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 14-ний 18:00 цагт дуусна.

0 Сэтгэгдэл