Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
С.Батцоож: Асуудлыг даруй шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгоно
Өнгөрсөн сард МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон чанартай боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаагаа болон оюутны тоо буурсан, энэ нь сургалтын чанарт анхаарахгүй байгаатай холбоотой гэх гомдлоо БСШУС-ын сайд Ж.Батсуурьт танилцуулсан. Тухайн үед ирэх сард буюу гуравдугаар сарын 3-нд үүсээд байгаа нөхцөлийг хэрхэн эерэгээр шийдвэрлэж болох талаар хариу мэдэгдэнэ гэж байсан ч өнөөг хэр нь хариу өгөөгүй байгаа аж. Тиймээс тус Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өнөөдөр хэвлэлийнхэнд хандав.
Тэд сургуулийнхаа захирлыг 90 орчим оюутны сургалтын төлбөр болох 172 сая төгрөгийг зөв зохистой зарцуулж сургалтын орчныг сайжруулж болох байсан ч жип машин авсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Мөн боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагыг хэт улстөржүүлж байна. Манай сургуулийн нийт багш, ажилчдын 48 хувийг багш нар, 52 хувийг АН-ын захиалгаар томилогдсон захиргааны ажилтнууд эзлэдэг гэж байлаа.
Энэ үеэр МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Батцоож “Бид БСШУС-ын сайдад дахин албан шаардлага хүргүүлсэн. Өмнө нь өгсөн албан бичгийнхээ хариуг нэхэж байгаа нь энэ. Бусад их сургуулиудын асуудлыг авч хэлэлцээд хариуг нь өгчихсөн байна. Ганцхан манай сургуулийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаад гайхаж байна. Тиймээс асуудлаа хурдан шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүллээ. Хэрвээ асуудлыг даруй шийдвэрлэж өгөхгүй хойрго хандаад байвал тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгох болно.
Манай үйлдвэрчний эвлэл ямар нэгэн намын харьяалалгүй. Нам бус байгууллага. Тиймээс биднийг улстөржиж байна гэж хардах хэрэггүй. Ямартай ч шаардлагатай гэж үзэж байгаа бол сургуулийн удирдлагуудыг солих, шаардлагагүй гэж үзэж буй бол даруй ажлыг нь хийлгэж санхүүгийн эрхийг нээлгэж өгөөч ээ гэж л хүсээд байгаа юм” гэлээ.

0 Сэтгэгдэл
зочин
энэ нөхөр сургуулийнхаа өөдлөж дэгжиж байгааг олж хардаггүй юм байна улс төржжөөгүй гэж хэлээд улс төржих юм дааа хамт олон нь удирдлагаа хэвээр нь байлгаад урагшилах хүсэлтэй байгаа нь чиний хаагуур нь өнгөрдөг байнаа
2017.03.16