Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулна гэв
Өнөөдөр монгол хүн, ялангуяа хүүхэд залуус маань хэт барууны соёлоор хүмүүжиж монгол ёс заншил, уламжлал соёлоо мэдэхгүй болж байна гэж халаглах хүн цөөнгүй. Үнэндээ ч гар утас интернетийн чатаар латин үсгээр бичиж, англи хэлээр мэндэлж, хэд хэдэн хэл холин ярьсаар эх хэлээ, үндэсний соёл, уламжлалаа аажим аажмаар гээсээр байгаа нь нууц биш.
Ийм ч учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал санаачилж “Монгол хүн” аян хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дөрвөн жилийн турш үе шаттайгаар үргэлжлэх энэ аяны нээлт болгож “Монгол хүн” анхдугаар зөвлөлгөөн өнөөдөр эхэллээ. Уг зөвлөлгөөнд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож салбарынхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, арга замын талаар хэлэлцэж, салбарын ажилчин, албан хаагчидтай санал бодлоо солилцов.
Аяны зорилго нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүнийг эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, үнэнч шударга иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх аж.
Иймд Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, боловсролын хэлтсүүд хамтран оролцох юм байна.
Тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ, “Улс орны хамгийн үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал юм. Монголчууд бид хүн болох багаасаа хүлэг болох нь унаганаасаа гэж хэлэлцдэг. Тиймээс монгол хүнээ багаас нь бэлтгэе гэж байгаа юм. Бидэнд хүнлэг, элгэмсэг, ухаалаг, өөдрөг, зорилготой, бүтээлч, хариуцлагатай Монгол хүүхдээ бэлтгэх ажил чухал болоод байна.
Иймээс нийгмийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хангах орчин үеийн Монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийн хүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүнэ” гэв.

0 Сэтгэгдэл