Японы нийслэл Токио хотын алдартай зоогийн газрууд 24 цагийн үйлчилгээгээ зогсоож, шөнө ажиллахаа больжээ. Тухайлбал “Skylark”, “Royal Host” зэрэг зоогийн газар шөнийн цагаар хаалгаа барих болсон нь тус улсын хамгийн том бэрхшээл болсон ажиллах хүчинтэй холбоотой аж.
Хүн амын дунд хөгшрөлт нэмэгдэж, ажиллах хүч багассанаар шөнийн ээлжинд ажиллах хүнгүй шахам болжээ. Тиймээс арга буюу цагийн хуваариа өөрчилж, боловсон хүчнийхээ нөөцөд тулгуурлан зөвхөн өдрийн цагаар ажиллах ёстой болж байна.
Хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчин бага байгаагаас ажил хайгчдын хувьд маш хурдан ажилтай болох боломж өндөр байна. Жишээлбэл, зөөгчийн ажил хайж буй 3,8 хүн тутамд нэг ажлын байр ногдож байгаа бол жолооч нарын хувьд 2,7, барилгачдын хувьд 3,95 хувьтай байгаа юм.
Ажилтан ховордсон энэ үед ур чадвартай мэргэжилтэн олохын тулд компаниуд цалин хөлсөө нэмж, эмэгтэйчүүдэд нээлттэй ханддаг болоод зогсохгүй нийгмийн халамж, ажиллах орчин нөхцөлөө ч дээшлүүлэхэд анхаарч байна. Борлуулалтын ажилтан гэхэд төлөвлөгөөгөө биелүүлээгүй бол цалин хасдаг жишгээс татгалзах болжээ.